Andrew Ng бол хиймэл оюуны салбарт “санаа ярьдаг” хүн биш, өөрийн гараар систем бүтээж, түүнийгээ олон сая хүнд хүргэсэн инженер юм.
Тэр Stanford-д профессор байхдаа нэг зүйлийг маш тод ойлгосон. “AI-г үнэхээр ойлгохын тулд хүмүүс өөрсдөө код бичих ёстой.” Тэр үед Andrew Ng болон багийнхных нь ашигласан гол хэл нь Python байсан. Яагаад гэвэл Python:
Маш хурдан туршиж үзэх боломжтой
Маш олон дата, машин сургалтын (ML) сангуудтай
Судалгааг бодит бүтээгдэхүүн болгоход хамгийн тохиромжтой хэл байв
Google Brain
2011–2014 онд Andrew Ng Google Brain-ийг үүсгэн байгуулж, нейрон сүлжээ, deep learning-ийг бодит систем болгох ажлыг удирдсан. Энэ бүх туршилт, загварчлал, prototype-уудын ард Python дээр бичигдсэн код байсан. Эндээс Google-ийн image recognition, speech recognition, recommendation системүүд төрсөн.
Coursera ба AI-г ардчилсан нь
Andrew Ng дараа нь Coursera-г хамтран байгуулж, Machine Learning хичээлийг гаргасан. Тэр хичээлийг сая сая хүн дүүргэсэн. Гэхдээ хамгийн чухал зүйл нь тэр хүмүүсийг зүгээр сонсогч биш, Python-оор өөрсдөө модель бүтээдэг суралцагч болгосон. Энэ хичээлээс AI engineer, data scientist, startup founder мянга мянгаараа төрсөн.
DeepLearning.AI
Andrew Ng өнөөдөр DeepLearning.AI-г удирдаж, AI-г практик болгох сургалтуудыг гаргасаар байна. Түүний бүх сургалтын суурь нь Python, бодит код, бодит use case байдаг.
Тэр нэг зүйлийг байнга хэлдэг нь “AI сурах хамгийн зөв арга бол Python-оор өөрийн гараар бүтээх.” гэсэн үг нь юм.
Andrew Ng-ийн амжилт Python-оос салшгүй. Тэр Python-ыг судалгааг бүтээгдэхүүн болгоход, AI-г олон нийтэд хүртээмжтэй болгоход, дараагийн үеийн developer-уудыг бэлтгэхэд ашигласан.
Тиймээс Andrew Ng-ийн түүх бол “Python сур → бодит зүйл бүтээ → нөлөө бий болго” гэсэн амьд жишээ юм.